2021 оны 06 сарын 16
Goldenbeauty.mn албан ёсны захиалга, мэдээллийн сайттай боллоо
Органик, аюулгүй, бүтээгдэхүүний орц найрлага нь тодорхой "Golden beauty store" дэлгүүр маань 2019 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Бидний хувьд "Байгалийн охь дээжийг таны арьсанд" уриатайгаар өдгөөг хүртэл ажиллахдаа хэрэглэгч бүрийнхээ арьсны асуудлыг шийдэж өгөхөөр хичээнгүйлэн ажиллаж байна.
Одоогоор манай дэлгүүр нь 10 гаруй брендийн 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг БНСУ-аас албан ёсны эрхтэйгээр хэрэглэгч нартаа хүргээд байна.
Бүтээгдэхүүн бүрийн орц найрлага дээр гойд анхааран 20 төрлийн хорт найрлагагүй EGW буюу дээд зэрэглэлийн зөвхөн байгалиас гаралтай бүтээгдэхүүнийг танилцуулдаг. Тиймдээ ч бүтээгдэхүүн бүрийн чанар, үйлчилгээнд түлхүү анхаарч ажилласныхаа хүчинд Улаанбаатар хотод 2, хөдөө орон нутагт 3 салбартайгаар бага хугацаанд өргөжин ажиллаж байгаа билээ.
Өнөөдрөөс улам өргөжин албан ёсны GOLDENBEAUTY.MN сайтаа нээлээ. Та бүхний захиалга хийх үйл явц, мэдээлэл авах үйл явц, найрлага орцоо хянах үйл явц, хүргэлтийн захиалга улам хялбаршиж байгаа гэдэгт найдаж байна.
Биднийг сонгодогт баярлалаа